Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хүүхдийн төв номын сангаас ирүүлсэн удирдамжийн дагуу “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шалгаруулалтын нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг Төв аймагт зохион байгууллаа.
Шалгаруулалтад аймгийн 27 сумын ерөнхий боловсролын сургуулиас аравдугаар сарын 12-23-ны өдрүүдэд материал хүлээн авчээ. Үүнээс Лүн, Заамар, Цээл, Зуунмод, Эрдэнэ, Угтаалцайдам, Баянцогт сумын 18 сурагч оролцсон байна.
Нэгдүгээр шатны шалгаруулалтаас Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн 4а ангийн сурагч Н.Содбилэг, Заамар сумын сургуулийн 6а ангийн сурагч Б.Батчимэг, Лүн сумын сургуулийн 10а ангийн сурагч Г.Энхрийлэн нар шалгарч, хоёрдугаар шатанд оролцох эрх авчээ.
Хоёрдугаар шатанд сурагчдын уншсан номын тэмдэглэл, Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийг судалсан байдал, зохион бичлэг, эсээ болон гаргасан амжилтыг удирдамжид заасан шалгуурын дагуу нягтлан үнэлэх юм.
“Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шалгаруулалтын хоёрдугаар шат жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний хагаст болдог бөгөөд энэ үеэр эцсийн шалгаруулалтыг хийж, тэргүүний уншигчийг тодруулдаг байна.
