Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит тэтгэлгийг Төв аймгийн 31 сурагчид анх удаа гардууллаа.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт зочлох үеэрээ 27 сумын ерөнхий боловсролын 31 сургуулийн сурлага, авьяас чадвараараа үе тэнгийнхнээ манлайлсан сурагчдад тэтгэлэг олгосон юм.
Мөн энэ үеэр аймгийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцов.
Уулзалтаар сурлага, урлаг, спортоор амжилт гаргасан сурагчдыг БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, сурагч солилцоог хөгжүүлэх хүсэлт тавьсан бөгөөд энэ талаар судалж, хариу өгөхөөр тохиролцжээ.
Төв аймаг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Жөжян муж зэрэг бүс нутагтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Харин боловсролын салбарт чиглэсэн тогтмол хөтөлбөр, тусгайлсан гэрээ одоогоор байгуулаагүй байна.
