Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол туургатан театрын уран бүтээлчид “Өнчин цагаан ботго” үлгэрийн хөгжимт жүжиг болон “Их хүндэтгэл” хамтарсан тоглолтоо ОХУ-ын Буриад Улсын “МИР” соёлын ордонд толилууллаа.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан энэхүү тоглолтыг аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежийн уран бүтээлчидтэй хамтран үзэгчдэд хүргэжээ.
“Өнчин цагаан ботго” нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч Пэрэнлэйн Нямлхагвын зохиосон үлгэрээс сэдэвлэсэн хөгжимт жүжиг юм.
