Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт болон 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих суурь тэтгэврийн талаар төвийн болон сумдын нийт байцаагч, мэргэжилтнүүд, иргэдэд нэгдсэн ойлголт мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.
Суурь тэтгэврийг 55 насандаа тэтгэвэрт гарсан эмэгтэй, 60 насандаа тэтгэвэрт гарсан эрэгтэй болон цэргийн тэтгэвэр авч байгаа иргэдэд олгож эхлэнэ.
Үүний талаар Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга С.Орхоноос тодруулбал, Ахмад настны орлогыг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор улсын төсвөөс сар бүр олгох энэхүү тэтгэвэрийг 100 хувь улсын төсвөөс санхүүжүүлэх юм.
Суурь тэтгэвэрт хамрагдахаар хүсэлт гаргах, биеэр ирэх, нэмэлт данс нээлгэх шаардлагагүй бөгөөд нийт тэтгэвэр авагчдын ажилласан жил, цалингийн дээд болон доод хэмжээг үзүүлэлт болгож байна. Дээрх болзлыг хангасан тохиолдолд суурь тэтгэвэрийг авах боломж нь бүрдэж байгаа юм.
Үндсэн тэтгэвэр түрүүлж орсны дараагаар суурь тэтгэвэр орж байх бөгөөд 2027 оны 1 сарын 1-нээс үндсэн тэтгэвэрийн дүн 10 хувь нэмэгдэж байна гэв.
Улсын хэмжээнд суурь тэтгэврийг 435 мянган хүн авна. Үүнээс Төв аймгийн 13908 хүн суурь тэтгэвэрт хамрагдана. Төв аймгийн нийт тэтгэвэр авагчдын 70 хувь нь тэтгэврийн доод хэмжээг авч байна.