Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонсов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулсан юм.
Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн. 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2023 оноос ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал нар асуулт асууж, хуулийг дээдэлж, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэй ажиллахыг сануулав. Нэр дэвшигч З.Ганзориг хууль дээдлэх ёс, хараат бус байдал, шударга хичээнгүй байдал зэрэг зарчмыг чанд сахиж ажиллахаа илэрхийллээ.