Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэдээлснээр, Монгол Улсын хэмжээнд нийт 280 мянга орчим цусны донор бүртгэлтэй байгаагаас 68,814 орчим нь цусаа тогтмол хандивладаг идэвхтэй донор байна.
Доноруудыг насны ангиллаар авч үзвэл 18-28 насныхан 71 580, 29-38 насныхан 76 818, 39-48 насныхан 33 271, 45-60 насныхан 21 851 орчим байна.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт 3,456 орчим хүндэт донор бүртгэлтэй аж. Цусаа 35-аас дээш удаа хандивласан иргэн хүндэт донорын болзол хангадаг бөгөөд жил бүрийн нэгдүгээр сарын 3 болон зургаадугаар сарын 14-ний Дэлхийн донорын өдрөөр хүндэт доноруудыг тодруулдаг уламжлалтай. Мөн цусаа олон удаа хандивласан доноруудын идэвх, оролцоог үнэлж, хүрэл, мөнгө, алт гэсэн гурван зэрэглэлээр урамшуулдаг байна. Тодруулбал, 70-аас дээш удаа цусаа хандивласан бол хүрэл, 100-аас дээш удаа хандивласан бол мөнгөн, 150-аас дээш удаа хандивласан бол алтан донорын болзол хангадаг.
Одоогийн байдлаар Монгол Улсад 18 орчим алтан, 88 орчим мөнгөн, 237 орчим хүрэл донор байна.