Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр энэ оны эхний 9 сард давхардсан тоогоор 6738.5 мянган зорчигч нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувь буюу 696 мянгаар нэмэгджээ.
Дээрх хугацаанд 3402.3 мянган зорчигч улсын хилээр орсны 34.6 хувь нь Замын-Yүд, 27.2 хувь нь Чингис хаан, 8.7 хувь нь Гашуун сухайт, 8.2 хувь нь Алтанбулаг, 6.6 хувь нь Шивээхүрэн, 14.7 хувь нь бусад боомтоор нэвтэрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хилээр орсон зорчигчдын 73.1 хувь буюу 2437.1 мянга нь Монгол, 26.9 хувь буюу 899.1 мянга нь гадаад улсын иргэн юм. Зорчигчдын 15.4 хувь буюу 143.6 мянга нь 10 хүртэл, 73.6 хувь буюу 687.7 мянга нь 30 хүртэл, 0.9 хувь буюу 8.9 мянга нь 60-90 хүртэлх, 10.1 хувь буюу 94.1 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчсон байна.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 30.2 хувь нь ОХУ, 29.8 хувь нь БНХАУ, 16.9 хувь нь БНСУ, 4.5 хувь нь Япон, 1.6 хувь нь ХБНГУ-ын, 17 хувийг бусад улсын иргэн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ОХУ-ын жуулчид 57.6 хувь буюу 101.5 мянга, Японы жуулчид 39.2 хувь буюу 11.6 мянга, БНХАУ-ын жуулчид 19.4 хувь буюу 33.5 мянгаар нэмэгджээ.
Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд энэ оны эхний 9 сард давхардсан тоогоор 2437.1 мянга болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувь буюу 187.5 мянгаар өсөхөд БНХАУ руу зорчсон иргэний тоо 12.7 хувь буюу 213.9 мянга, Япон улс руу 7.5 хувь буюу 3.2 мянга, БНСУ руу 2 хувь буюу 2.7 мянгаар нэмэгдсэн нь нөлөөлөв. Харин ОХУ руу зорчсон иргэдийн тоо 8.9 хувь буюу 19.2 мянгаар багасжээ.
Гадаадад зорчсон монгол иргэдийн 3.1 хувь буюу 76.2 мянга нь 10 хүртэл, 89.2 хувь буюу 2174.4 мянга нь 30 хүртэл, 0.4 хувь буюу 8.9 мянга нь 60-90 хүртэл, 7.3 хувь буюу 177.7 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ. Тэдний 2.3 хувь буюу 56.6 мянга нь албан, бизнесийн, 97.7 хувь буюу 2380.5 мянга нь хувийн зорилгоор явсан байна.

“Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлав
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав