Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төлөвлөгөөг бүрэн хангасан талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Тодруулбал, өвс 660 тонн бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас 989 тонн, 206 тонн тэжээл бэлтгэхээс 431.5 тонн хивгэн тэжээл тус тус бэлтгэж, нөөцийн бүрдүүлэлтийг 100 хувь хангаад байна. Мөн аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн бэлтгэл 98.3 хувьтай байна.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөлийн хувьд нийт 2.2 сая толгой мал, үүнээс хонин толгойд шилжүүлснээр 3.6 сая толгой мал өвөлжих тооцоо гарчээ. Одоогийн байдлаар мал сүргийн тарга хүч 74 хувьтай, 70 хувь нь дундаас дээш тарга хүчтэй байна. Түүнчлэн бэлчээрийн хүрэлцээ хангамж 79 хувьтай байна.
Малчин өрхүүдийн хувьд нийт малчин өрхийн 2,5 хувь буюу 150 өрхийн 63,5 мянган толгой мал отроор өвөлжиж хаваржина. Үүнээс 78 өрхийн 31,2 мянган толгой мал өөр аймагт, 66 өрхийн 28,7 мянган толгой мал аймгийнхаа бусад суманд тус тус оторлох юм.
Малын өвөлжилтийн нэмэгдэл тэжээлд нийт мал сүргийн 6,7 хувь буюу 225,2 мянган толгой мал, байран тэжээлд 1,432 толгой мал орохоор төлөвлөжээ.
Малчдын түвшинд 8,370 тонн өвс, 290 тонн ногоон тэжээл, 3,210 тонн үйлдвэрийн болон гар тэжээл, 6,700 тонн хужир шүү бэлтгэж, бэлтгэлээ 86.8 хувьтай хангасан байна.
Мөн уст цэгийн хүртээмж 88,5 хувь, малчдын усаар хангагдсан байдал 88,2 хувь, хашаа хорооны бэлэн байдал 92,4 хувьтай байна. Түүнчлэн мал эмнэлгийн ажил 90,3 хувь, малын хашаа саравчны ариутгал, засвар тохижуулалт 88,7 хувьтай хийгдэж, малчин өрхийн хувийн бэлтгэл 87 хувьтай хангагджээ.