Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
Цунамигаас урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд болно.
10:00 цагт: Доктор, дэд профессор Н.Цогзолмаагийн “Үе тэнгийн дээрэлхэлт ба чимээгүй өвдөлт” номын нээлт МУБИС-д болно.
11:00 цагт: БОУАӨЯ-наас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах төсөл сонгон шалгаруулалт зарласан болон холбогдох бусад асуудлаар БОУАӨЯ-нд мэдээлэл өгнө.
14:00 цагт: "Боловсролын салбарт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага" журмын шинэчлэлийг хэлэлцэх хурал Боловсролын яаманд болно.
14:00 цагт: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг МУБИС-ийн Төв номын санд болно.
14:00 цагт: “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийн сонгон шалгаруулалт болон бусад түншлэлээр хэрэгжүүлэхээр хөгжүүлж буй төслүүдийн талаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвд мэдээлэл хийнэ.
-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 6-ныг хүртэл гарна.
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.