Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Увс аймаг Монгол Улсын баруун хойд хэсэгт, Их нууруудын хотгорт оршдог. Нийслэл Улаанбаатар хотоос 1336 км зайтай тус аймаг хойд талаараа ОХУ-тай 640 км, зүүн талаараа Завхан аймагтай 340 км, өмнө талаараа Ховд аймагтай 200 км, баруун талаараа Баян-Өлгий аймагтай 200 км газраар хиллэдэг. Аймгийн хилийн нийт урт 1267 км.
Увс аймаг 69.585 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй бөгөөд энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн 4.45 хувийг эзэлдэг. Нийт нутгийн 60 хувь нь хангайн, 40 хувь нь говийн бүсэд хамаарна. Аймгийн төв Улаангом сум далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт оршдог.
Тус аймаг мөнх цаст өндөр уулсаас ойт хээр, тал хээр, говь, цөлийн бүс хүртэлх байгалийн олон янзын тогтоцтой. Мөнх цас, тайга, ойт хээр, нуур, цөөрөм зэрэг байгалийн өвөрмөц бүс бүслүүрийг хамарсан бөгөөд ховор, ховордсон ургамал, амьтны төрөл зүйлээр баялаг, үзэсгэлэнт байгальтай.
Увс аймгийн нутаг дэвсгэрт Увс, Хяргас, Үүрэг, Ачит, Хар-Ус, Дөрөө, Шаазгай, Баян, Бага, Олон зэрэг 121 нуур бий. Түүнчлэн Ханхөхий, Хархираа, Түргэн, Тагнын нуруунаас эх авсан Хархираа, Түргэн, Торхилог, Живэрт, Тэс, Нарийн, Сагил, Боршоо, Ирэг, Шивэр, Намир, Хангилцаг, Завхан, Баруунтуруун, Зүүнтуруун, Хөндлөн, Ямаат, Их, Бага Хөсөрлөг зэрэг 183 гол, горхи, 493 булаг, 16 рашаантай.
Төрийн тахилгат Ханхөхий нуруу, Алтанхөхий уул, Хархираа, Түргэний уулс зэрэг сүрлэг уул нурууд нь Увс аймгийн байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтцыг бүрдүүлдэг.

ДОРНОГОВЬ: “Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна
Видео мэдээнүүд
ӨМНӨГОВЬ: Бүтээлч өсөлт-2026 говийн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган уулзалт, үзэсгэлэн худалдаа боллоо
Видео мэдээнүүд
АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой