Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж өнөөдөр хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хийж, албан үүргээ хүлээлгэж өглөө.
“Өнгөрсөн хоёрдугаар сард МАН-ын удирдлагад ажил үүргээ хүлээлгэн өгөх хүсэлтээ илэрхийлж байсан бөгөөд нөхөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан шийдвэрийг хойшлуулсан. Наймдугаар сард дахин хүсэлт тавьснаар Монгол Улсын Ерөнхий сайдын тушаал гарч, 10 дугаар сарын 23-ны өдрөөр ажил үүргийг тасалбар болгосон” хэмээн тэрбээр хэллээ.
Ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өнөөдөр ийнхүү ажлаа өгч, дараагийн Засаг даргыг томилогдтол орлогч дарга М.Батзориг орлон гүйцэтгэхээр болжээ.
О.Пүрэвдорж дарга 2024 оны 11 дүгээр сарын 2-ноос томилогдон үндсэндээ бүтэн хоёр жил аймаг удирдаж байгаа юм. Энэ хугацаанд МАН-аас иргэдийнхээ өмнө амлаж байсан хөтөлбөрүүдээ тухай бүрт нь хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажилласан, тодорхой үр дүн гарсан гэдгийг хурлын үеэр онцолж хэлэв.
Аймгийн МАН-ын хорооны бага хурал ойрын хугацаанд хуралдаж, дараагийн Засаг даргыг нэр тодруулна.