Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газрын Техник туслалцааны багийн ахлагч Им Чан Мо тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Өвөрхангай аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж, онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхыг дээшлүүлэх, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, орчин үеийн багаж төхөөрөмжөөр хангах чиглэлээр санал солилцов.
Кёнги аймгийн Гал унтраах газраас өнгөрсөн жил Уянга суманд гал унтраах авто машин, Хужирт суманд түргэн тусламжийн авто машиныг тус тус хандивлаж байсан бол энэ удаа Богд, Төгрөг суманд эрүүл мэндийн тусламжийн авто машин, гал унтраах үед ашиглах 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн хувцас нийлүүлэхээр боллоо.
Мөн Монгол Улстай байгуулсан 20 гаруй жилийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот, бусад аймагт гал унтраах болон эрүүл мэндийн тусламжийн 70 гаруй авто машиныг хандивлаад байгаа юм.
Алслагдсан сумдад түргэн тусламжийн болоод гал унтраах машиныг олгосноор малчин өрхөд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрах, гэнэтийн аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэж болох хохирлыг бууруулах боломжийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Орон нутгийн мэдээ
ӨВӨРХАНГАЙ: Өвлийн идэш үнэтэй, худалдан авалт бага байна
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав