Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Соёлын салбараас зарласан “Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд Өвөрхангай аймгийн СУАЖЗГ болон Баян-Өндөр сумын Соёлын төвөөс “Хүмүүн бичигтэн” цахим уралдаан зарлалаа.
Үндэсний бичиг, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг хүн бүр тус уралдаанд оролцох боломжтой бөгөөд их зохиолч Д.Нацагдоржийн “Түүхийн шүлэг” нэрт бүтээлийг үндэсний бичгээр зөв, цэвэр сайхан бичиж оролцох юм.
Тухайлбал, үндэсний бичгийн зурлага, тиг зааврын дагуу үгийг үнэн зөв, алдаагүй бичих ба үндсэн элементүүдийн хэмжээ, харьцаа, тэгш байдлын стандарт хэв шинжийг чадварлаг эзэмшсэн эсэхийг харгалзан шалгаруулах аж.
Уралдаан нь монгол түмний үндэсний бахархал, эх оронч үзэл, түүхэн ухамсрыг бэхжүүлэх, суут хүмүүсийн түүх, үйлс, бүтээл туурвилыг сурталчлах, уран бүтээлчдийг дэмжих зорилготой.
Их зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буйтай холбогдуулан түүний “Түүхийн шүлэг” бүтээлийг сонгон уралдааныг зарласан байна.