Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг томилуулахаар аймгийн ИТХ-аас дэмжлээ.
Засаг дарга асан О.Пүрэвдорж хүндэтгэх шалтгааны улмаас өнгөрсөн сард албан үүргээ хүлээлгэн өгсөн бөгөөд аймгийн МАН-ын хорооны 36 дугаар бага хурал энэ сарын 10-ны өдөр хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргад Т.Жамцалцэрэнг нэр дэвшүүлсэн юм.
Өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар төлөөлөгчдийн 86.1 хувь нь дэмжин, аймгийн Засаг даргаар томилуулах асуудлыг Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.
Т.Жамбалцэрэн нь Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн удирдлага, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр сүүлийн жилүүдэд тасралтгүй ажилласан боловсон хүчин юм. Тэрээр Төрийн болон улс төрийн салбарт 17 жил ажиллажээ.