Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн говийн бүс нутагт эртний нүүдэлчдийн хиргисүүр, дөрвөлжин булшнууд зэрэг үл хөдлөх соёлын дурсгалууд олноор тархсан байдаг.
Тухайлбал, Төгрөг сумын нутагт оршдог соёлын үл хөдлөх өвүүд нь барилгын архитектур, хадны зураг бичээс, булш оршуулга, хөшөө дурсгал, тахил тайлгын байгууламж, палеонтологийн дурсгал гэсэн төрөл зүйлд хамаарч байна.
Одоогоор тус сумын 25 газарт аймаг, сумын хамгаалалттай 260 дурсгалт өв бий. Үүнээс онцлоход;
Жимгэрийн тахилын онгон
Түрэгийн үед хамаарах зэл чулуутай тахилын нэг болох Жимгэрийн тахилын онгоныг Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1972 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор анх орон нутгийн хамгаалалтанд авчээ. Сумын ИТХ-ын 2002 оны 11 дүгээр сарын 15-ны 46-р тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авч байв.

Зост хотын туурь
Сумын төвөөс хойд зүгт 22 км, Мазарын 3 дугаар багийн төвөөс 8 км зайд “Зостын тээг” хэмээх газарт 3-4 барилгын туурь бий. Үүнийг дундад зууны үед хамаарах эртний хотын туурь гэж үздэг. Уг дурсгалт газраас хөх саарал тоосго, дээврийн тоосгуур ваар, ваар савны хагархай зэрэг олдворууд элбэг олддог байна. “Зост хотын туурь”-ийг 2020 онд аймгийн хамгаалалтад авчээ.

Уушигийн цохио
Сумын төвөөс баруун тийш 12 км газарт буй, орон нутгийн хамгаалалттай энэхүү дурсгалд 60 гаруй тооны булш, хиргисүүр, хадны зураг бичээс, агуй зэрэг байдаг. Хоёрдугаар багт орших энэ орчим нь түүхэн үл хөдлөх дурсгалууд ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм.
