Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар”, “Өв хамгаалагч” аяны хүрээнд “Хайрлах эх орон, хамгаалах өв соёл” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Арвайхээр сумын ЗДТГ, “Оюуны дэлгээс” номын клуб, “Өвөрхангайн өсвөрийн өв хамгаалагч” клубтэй хамтран зохион байгуулсан бөгөөд Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, түүх, нийгмийн ухааны багш нар, эцэг эхчүүд оролцов.
Өдөрлөгийн үеэр эх оронтой байхын үнэ цэн, Монгол хүн болж төрсний утга учрын талаар илтгэл хэлэлцүүлж, “Оюуны дэлгээс” клубын сурагчид Өвөрхангай аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг танилцууллаа. Мөн “Хүмүүн бичигтэн” аймгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав.
Түүнчлэн ШУА-ийн Археологийн хүрээлэн, Арвайхээр сумын ЗДТГ, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран “Би өв хамгаалагч” уралдааныг зарлалаа. Мөн Хархорум хотын Захирагчийн алба болон тус газраас “Эртний нийслэл – Дэлхийн өв – Хархорум” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг нийт иргэдийн дунд зарлаж байгааг мэдээллээ.