Сирийн хөршүүдэд тусламж үзүүлэхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-22 11:33:19

ПАРИС. /ANADOLU/. Сирийн хэдэн сая дүрвэгчийг хүлээж авч буй Ойрхи Дорнодын улсуудад долоон тэрбум еврогийн тусламж үзүүлэхийг Европын Холбоонд /ЕХ/ Европын Парламентын Ерөнхийлөгч уриаллаа.

Турк, Иордан болон Ливаны хуарангуудад байгаа дүрвэгчдэд туслахын тулд долоон тэрбум еврог ЕХ-ны гишүүн улсууд босгох хэрэгтэй байна гэж Мартин Шульц хэлэв.

Мөн Сирийн дүрвэгчдэд туслахад илүү их үүрэг гүйцэтгэхийг АНУ-д тэрбээр уриалсан юм.

ЕХ-ны гишүүн улсуудын Дотоод хэргийн сайд нар өнөөдөр уулзан орогнол хүсэгч 120 мянган хүнийг гишүүн улс бүрт тодорхой хэмжээгээр заавал тараан суурьшуулах асуудлыг хэлэлцэнэ. ЕХ-ны удирдагчид мөн маргааш уулзаж, дүрвэгчдийн асуудлыг хэлэлцэнэ.

Сирийн дөрвөн сая гаруй иргэн улсаасаа дүрвээд байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд