Вашингтонд байрлуулсан цэргүүдийг татаж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-06-04 12:07:32

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. АНУ-ын эрх баригчид эсэргүүцлийн жагсаалын үеэр дэг журмыг сахиулахын тулд тус улсын нийслэл Вашингтон хотод байрлуулсан цэргүүдийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ.


АНУ-ын засаг захиргаан дахь эх сурвалжийн мэдээлснээр, 200 орчим цэрэг 24 цагийн дотор Умард Каролина руу буцна. Харин үлдсэн хэсгийг нь байдал тогтвортой байвал ойрын өдрүүдэд өмнө нь байрлаж байсан баазууд руу эргүүлэн татах аж.


Африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсаны улмаас өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын үеэр эмх журам сахиулахад туслахаар 1300 орчим цэрэг энэ долоо хоногийн эхээр Колумбын тойрогт ирсэн юм. Цэргүүдийг Вашингтон хотын ойролцоох Виржини, Мэриленд муж улсуудын баазуудад байрлуулсан байна.


Түүнчлэн Индиана, Теннесси, Өмнөд Каролина муж улсуудаас АНУ-ын Үндэсний гвардын 1700 орчим цэргийг Вашингтон болон тус хотын дагуул хотууд руу илгээжээ.

Холбоотой мэдээ