Халдварын тохиолдол 10-аар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-05 15:10:06

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын тохиолдол арваар нэмэгдлээ. Тодруулбал, Хэрлэн суманд нэг, Баян-Уул суманд хоёр тохиолдол илэрсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, тусгаарлагдаж байсан иргэд юм. Бусад долоон тохиолдол нь халдвартай бүс нутгаас зөөвөрлөгдсөн гэж мэдээллээ.   

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын эмнэлэгт 28 иргэн тусгаарлагдан эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, долоон хүн хүндэвтэр, хүнд нэг иргэн байна.  Өчигдөр дөрвөн хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. 

Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 143 иргэний зургаа дахь хоногийн давтан шинжилгээ сөрөг, дам хавьтлын 590 иргэний долоо дахь хоногийн давтан шинжилгээний хариу мөн сөрөг гарсан байна. 



Холбоотой мэдээ