ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд ажлын цагийг 30 минутаар урагшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-30 16:21:14

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар нийт байгууллагын ажлын эхлэх, дуусах цагийг 30 минутаар урагшлууллаа.


Тодруулбал, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт ажлын өдрийн цагийн хуваарийг зуны улиралд буюу 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хугацаанд 8.30-13.00, 14.00-17.30, өвлийн улиралд буюу 10 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний хугацаанд 9.00-13.00, 14.00-18.00 байх шийдвэрийг гаргажээ.

Уг цагийн хуваарийг төрийн байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд бүгд мөрдөн ажиллах юм.

Холбоотой мэдээ