Японы Соёлын орлогч сайд албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ
ТОКИО. /РИА Новости/. Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам дахь хээл хахуулийн хэргийг тойрсон дуулиан шуугиантай холбоотойгоор тус яамны орлогч сайд Казуо Тодани огцорч байгаагаа мэдэгджээ. Түүний өргөдлийг баасан гарагт болсон засгийн газрын хуралдааны үеэр хүлээн авсан байна.
2528 дня