Н.Цэрэнбат: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо 22.7 болгож өсгөлөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Монгол
Улсад суугаа гадны элч, төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын түнш
байгууллага, иргэний нийгмийн 300 гаруй төлөөллийг хамарсан “Парисын
хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ чуулган”
Улаанбаатар хотноо болж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг
сааруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улсын шинээр тодорхойлсон
хувь нэмрийг олон нийтэд таниулан, сурталчилж, үндэсний шинэ хөгжлийн
чиг хандлагад гадаад дотоодын бүхий л талуудыг хүчин чармайлтаа нэгтгэн,
хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.
2038 дня