ХСИС-ийн багш, доктор Б.Энхболд цагдаа судлалын чиглэлээр олон улсын сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Б.Энхболдын “БНСУ дахь цагаач Монголчууд ба уугуул Монголчуудын цагдаад итгэх хандлага: үзэл баримтлалын харьцуулсан судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл 2017 оны тавдугаар сард “Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” олон улсын импакт, фактор бүхий сэтгүүлд нийтлэгдээд байна.
2969 дня