Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганыг даргалж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатиматай энэ сарын 22-нд Бангкок хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
413 дня