Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг үүрэг болгов
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах болсон тул уг асуудлаар холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үүрэг болголоо.
159 дня