МАХН-д 400 гаруй иргэн гишүүнээр элсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-12-14 13:30:22

МАХН-аас энэ сарын 12-нд зохион байгуулсан “Ардчилал, хүний эрх-2015 МАХН” арга хэмжээний үеэр 400 гаруй иргэн гишүүнчлэлээ сэргээж, шинээр элсчээ.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ “Иргэн бол улс орны эзэн. Монгол хүн улсынхаа эзэн нь болж чадаагүй нөхцөлд хямарсан, ядуурсан, хээл хахуульд баригдсан, нэгнийгээ айлгасан, луйврын сонгууль явуулсан хэвээрээ байх  болно. Ард иргэддээ үүнийг ойлгуулж, 2016 онд сонгуулийн хувьсгал хийцгээе. Сонгуулийн хувьсгалыг МАХН толгойлно” гэлээ.

Гишүүнчлэлээ сэргээсэн иргэд дунд Гавъяат жүжигчин С.Дамдин, НҮБ-ын  Нобелийн шагналт, доктор хурандаа  Д.Эрдэнэцогт, УИХ-ын гишүүн асан Н.Түвшинтөгс, Бэлтгэл хошууч генерал, доктор, дэд профессор М.Жаргал нарын эрхмүүд оржээ.

Ч.Ариунболд

Связанные новости