Ард нийтийн санал асуулгыг ямар ч асуудлаар явуулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэлцэж буй асуудлаар 3 хоногийн завсарлага авах хүсэлт гаргахад УИХ-ын дарга З.Энхболд завсарлага өгөх боломжгүй гэсэн юм.
Энэ үеэр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дуусаад хуралдааныг даргалагч З.Энхболд, "Энэ хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй зарим хүмүүс холбож ойлгоод байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлттэй энэ хууль ямар ч холбоогүй. Иргэдээс ямар нэг асуудлаар санал асуулга явуулах боломжтой. Нэмж хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлцэлгүй 30 хоног өнгөрсөн тул дахин өргөн барих шаардлагатай болсон" гэв.
Б.Туул