"Шударга ёс" эвслийн бүлэг завсарлагаа 3 хоногоор сунгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдааны үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслөөр дахин завсарлага авав.
Тус бүлэг өнгөрсөн 7 хоногт эл асуудлаар 5 хоногийн завсарлага авч байсан. Энэхүү завсарлагын хугацааг 3 хоногоор сунгаж байгаагаа хэлэлцүүлгийн эхэнд тус бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва мэдэгдсэн юм.
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг үдээс өмнөх хуралдаанаар тус тогтоолын төслийг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва албан ёсоор уламжилсан ба УИХ-ын дарга З.Энхболд ёсоор болголоо.
Б.Туул
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
12 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день