Алт тушаалт валютын нөөцийг 600 сая ам. доллараар нэмэгдүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАшигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар буурсан ч алтны салбар ахицтай байгаа талаар Монголбанкны статистик мэдээлэлд дурджээ.
Тодруулбал сүүлийн таван сард Монголбанкинд тушаах алтны хэмжээ огцом өсч буйг албаныхан хэллээ. Алт тушаалт нэмэгдсэнээр Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая ам. доллараар нэмэгдүүлжээ.
Тодруулбал Монголбанк энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор өссөн үзүүлэлт гарчээ.
2016 онд Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 20-24 тонн болно гэсэн таамаг дэвшүүлсэн бөгөөд алтны салбарыг дэмжих зээлийн хөшүүрэг хэрэгтэй гэдгийг салбарынхан онцлов.
Статистик үзүүлэлтээс харвал дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар өмнөх сараас 6.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Б.Заяа