Ерөнхий сайд Эдийн засгийн өршөөлийн хуулийн хэрэгжилтээр мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар нийт 4 асуудал хэлэлцэнэ.
Хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх хууль тогтоолын төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийнэ. Үдээс хойшхи чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийх тов гарчээ.
Б.Туул