Энэ жил 17 салбараас шилдгүүдийг тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон-Булган аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим 12 дахь жилдээ “ENTREPRENUER” ёслолын арга хэмжээ зохион байгуулаа. Энэ жил аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг 17 салбарын шилдгүүдийг тодруулсан юм.
Мөн оны онцлох бизнес эрхлэгчдийг шалгарууллаа. Тухайлбал, барилгын салбараас “Ургамал энх”ХХК, банк санхүүгийн байгууллагаас “Худалдаа хөгжлийн банк” 2015 оны оны онцлох аж ахуйн нэгжээр тодорлоо. Харин бизнесийг дэмжигч байгууллагаар Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, оны шинэ бизнес эрхлэгчээр “Анд-Энерги” ХХК, бичил бизнес эрхлэгчээр “РАНЧО”, “БСЭХ”, “Очир баян” ХХК шалгарлаа. Мөн онцлох удирдагчаар “Эрдэнэт Фүүдс” ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг, онцлох менежерээр “Нарантунамал” ХХК-ийн захирал Ё.Оюунчимэд нар тодорсон юм. Ийнхүү оны шилдгүүдэд Монгол Улсын зах зээлд өрсөлдөх боломж нээгдэж байгаа нь энэ ёслолын арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа гэж зохион байгуулагчид нь онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ