Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-13 13:10:02

Монгол Улсын Үндсэн хуулийн 24 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, иргэдийн төлөөлөл оролцов. 

Өнөөдөр бол Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд санал авч, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, ажил, амьдралын туршлагаа дайчлан ажиллаж, идэвх зүтгэл гаргасны үр дүнд Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан юм. 

Б.Туул

Связанные новости