Хослон дуулаачдын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-13 15:23:56
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Шинэ давалгаа” продакшний санаачилгаар “Содон аялгуу” хослон дуулаачдын анхдугаар уралдаан болох гэж байна.

Бүртгэл 11-19 хүртэл үргэлжилнэ. “Содон аялгуу” уралдаан нь Монголд анх удаа хослон дуулаачдыг гаргаж ирэхээрээ онцлог юм. “Шинэ давалгаа” продакшн нь түрүүлсэн уран бүтээлчидтэй нэг жилийн турш хамтран ажиллаж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Уралдаан энэ сарын  20-нд болно. Эхний гурван байрыг шалгаруулж сар шинийн өмнө Гала тоглолт зохион байгуулна.

“Шинэ давалгаа” продакшн нь өнгөрсөн оны 10 дугаар сард байгуулагдсан юм. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан олон арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Связанные новости