Хоёр байнгын хорооны хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-13 15:50:32

Үдээс хойш хуралдах байсан УИХ-ын Хууль зүй болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хуралдаан хойшлогдлоо. 

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаанаа эхэлсэн ч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр авсан МАН-ын бүлгийн завсарлага үдээс хойш дуусах учир түр хойшлоод байсан. Гэсэн ч 14.30 цагаас эхлэх байсан тус байнгын хорооны хуралдаан маргааш хүртэл дахин хойшлов. 

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна. Тус байнгын хорооноор Байнгын хорооны даргыг сонгох, Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэргийг хэлэлцэх байсан юм. 

Н.Туяа

 

Связанные новости