Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-19 09:43:52

УИХ-ын чуулган өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэх юм. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Дэгээр бол өнөөдөр байнгын хороо хуралддаг өдөр. УИХ-ын дарга өнгөрсөн баасан гарагт хэлэлцэх асуудлуудаа шахаж хэлэлцэхээр шийдвэрлэсэн тул өнөөдөр ийн чуулган хуралдахаар болжээ.

Б.Туул

Связанные новости