Улс төрийн намын хуулийг хэлэлцэж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
Улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчинг сайжруулах, хариуцлагын тогтолцоог ойлгомжтой болгох зорилготой уг хууль нь 9 бүлэг, 53 зүйлтэй. Тус хууль улс төрийн намын нийгэм, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх чиг үүргийг илүү өргөн хүрээнд томъёолсон бөгөөд намуудын санхүүжилт, гишүүдийн татвар, хандивыг ил тод болгох, түүнд тавих хяналтыг сайжруулж шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх зэрэг асуудлыг илүү цэгцтэй болгож нарийвчлан тусгаж өгчээ.
Уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ сарын 4-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 13-нд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, цаашид хэлэлцэхийг нь дэмжсэн юм. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх гэж байна.
Гишүүдийн зүгээс одоо уг хуулийн төслийн ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.
Н.Туяа