Орхоны боксчид 3 алт хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-19 12:55:58
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотод болсон боксийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Орхон аймгийн Хангарьд клубын тамирчид багийн дүнгээр шагналт байранд орлоо.

Тодруулбал, эмэгтэй баг 3, эрэгтэй баг 2 дугаар байранд оржээ. Тэд нийт 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд “Хангарьд”, “Эрдэнэт бокс” клубын 20 тамирчин оролцсон юм.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч н.Батбаярын нэрэмжит боксын улсын аварга шалгаруулах тэмцээн 36 дахь жилдээ боллоо. Энэ удаа 34 байгууллагын 224 тамирчин 8 жинд өрсөлджээ. Эл тэмцээнийг Монголын бүх ард түмний спартикадын 14 дүгээр их наадмын хүрээнд нээлттэй зохион байгуулсан юм. Иймд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид оролцжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Связанные новости