Өлзийт суманд арваад мянган адуу оторложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-20 12:43:45

Өнгөрсөн долоо хоногт Өлзийт сумын ЗДТГ хүн, мал эмнэлэгийн эмч нарыг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, отрын малчдыг эргэсэн байна. Одоогоор отрын малчдад учирсан хүндрэлгүй байгааг сумын Засаг дарга И. Эрдэнэбилэг хэллээ.

Тус сумын нутагт оторлож яваа малчид цас нимгэн байгаа нутгийн урд хэсгээр гол төлөв өвөлжиж байна. Тус сумынхан өнөө жил өөрийн аймгийн 6 сумаас гадна Өмнөговь аймгийн  Баян- Овоо, Номгон, Дорноговь аймгийн Айраг сумаас оторчид хүлээн авсан бөгөөд 50 гаруй малчин өрхийн 80 илүү мянган мал оторлон өвөлжиж байгаа ажээ.

Ялангуяа отрын адуу нэлээд олон байгааг сумын Засаг дарга хэллээ. Хонгилын зоо, Дэл уул орчмын нутагт арваад мянган адуу оторлож байсан бөгөөд энэ орчимд туурайн зуд нүүрлэж, бэлчээрийн даац хомсдсон учраас оторчид адуугаа тархаан байршуулсан гэлээ. Одоогоор аймгийн отрын бүс нутаг болох Хонгилын зоод мянгаад адуу үлджээ.

 

Т. Отгонтуяа

Связанные новости