Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-21 09:59:58

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 08.30 цагаас хуралдах товтой ч 9:50 минут болоход хуралдаан эхлээгүй байна.

Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх ёстой. Тус байнгын хороонд харьяалагддаг Ардчилсан намын найман гишүүн бүгд, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн байнгын хорооны хуралдаанд суухаар танхимд хүрч ирээд байна. Ардын намаас Н.Энхболд гишүүн орж ирж картаа уншуулсан ч төд удалгүй картаа сугалсан.

Харин шийдлийн Засгийн газрын тэргүүнийг унагаахаар гарын үсэг зурсан 19 гишүүдээс нэг нь ч хуралдааны танхимд орж ирээгүй байна.

Б.Туул

Связанные новости