Байнгын хорооны ирц бүрдэхэд Г.Уянга гишүүн дутуу байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЕрөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "А" танхимд 08.30 цагаас товлогдсон ч ирц бүрдээгүй байна.
Байнгын хорооны ажлын хэсгээс тодруулахад ирц бүрдэхэд УИХ-ын гишүүн Г.Уянга дутуу байгаа аж. Тэрбээр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанд оролцож байгаа юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дууссаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээр хүлээж байна.
Н.Туяа