Орон нутгийн өмчид 23.6 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт 2015 онд 23.6 тэрбум төгрөгийн хөрөнгө шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ нь дэд бүтцийн салбар дахь бүтээн байгуулалыг нэмэгдүүлжээ.
Дээрх мөнгөний 138.6 сая төгрөг нь улсын төсөв, “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 162.4 сая, орон нутгийн төсвөөс 21.7 тэрбум, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 1.3 тэрбум, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 232.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр Орхон аймгийн үндсэн хөрөнгө 285.5 тэрбум төгрөг болж байна. Гэхдээ энэ нь урьдчилсан дүн юм. Хандив тусламжаар хийгдсэн хөрөнгө оруулалтын дүн хараахан гараагүй байна.
Б.Оюун-Эрдэнэ