Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-28 14:28:32

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг анх 1995 онд баталсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглээгүй. Гэтэл өнгөрсөн хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг УИХ шинэчлэн баталсан. Иймд  Сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага үүсчээ.

Хэлэлцүүлгийн шатанд шинэчилсэн найруулгатай холбогдуулж зарим гишүүд Ард нийтийн санал асуулгын тухай хууль бол өнөөгийн тулгамдаж байгаа асуудал биш. Монгол Улсын хөгжил болоод эдийн засгийн хямралаас гаргах үндсэн асуудлыг ярьж хэлэлцэх шаардлагатай гэцгээж байв.

УИХ-ын гишүүн Р.Хүрэлбаатар дөрвөн жилийн хугацаанд унагасан эдийн засгаа хэрхэн яаж аврах нэн тулгамдсан асуудлаа ярьмаар байна. Тиймээс хуулийн төслөө УИХ-ын гишүүн Н.Батбаяр татаж авах хэрэгтэй гэсэн юм. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Б.Туул

Связанные новости