Чуулганы өнөөдрийн хуралдаанаар зарим элчин сайд нарыг томилно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 15 асуудал хэлэлцэнэ.
Чуулганы өчигдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байгаад өндөрлөсөн. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлснээр эхлэх юм.
Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай, Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал багтсан байна.
Б.Туул