УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-29 08:39:14

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдана.

Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн хуулийн төсөлд аль шатны сонгуульд оролцохоос хамаарч нэр дэвшигчид ажлаасаа чөлөөлөгдсөн байх тухай асуудлыг нарийвчлан оруулж ирсэн.

Хуралдаанаар мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ. 

Б.Туул

Связанные новости