З.Нарантуяаг СХЗ-ны даргын албан тушаалаас чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулсан юм. З.Нарантуяа нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн гэдгийг Г.Уянга гишүүн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд санал хураалт явуулахад 84,6 хувийн саналаар З.Нарантуяаг тус албан тушаалаас чөлөөлөв.
Б.Туул