МАН-ын дарга М.Энхболд иргэдийн асуултад хариулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-02 21:01:34

“News”  агентлаг “Оны хүн”-ээр шалгарч байсан эрхмүүдтэй хийх цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор МАН-ын дарга М.Энхболдыг урьжээ.

Телевизийн суваг болон онлайн хэлбэрээр уншигчдад хүргэдэг энэхүү ярилцлагын онцлог нь уригдсан зочинд уншигчид сонирхсон асуултаа илгээдэг. Та асуултаа яг одооноос эхлэн 2016 оны хоёрдугаар сарын 4-ны пүрэв гаригийн 24.00 цаг хүртэл www.news.mn сайтаар дамжуулан ирүүлэх боломжтой.

Энэхүү ярилцлага ирэх долоо хоногт www.news.mn сайтад нийтлэгдэж, мөн Eagle телевизийн эфирээр олон нийтэд хүрэх гэнэ. Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболдыг тус агентлаг 2006 оны “Оны хүн”-ээр нэрлэж байсан аж.

Связанные новости