УИХ-ын чуулганы нээлтийн ирц бүрдэхгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 09 цагт нээлтээ хийх ч ирц бүрдээгүйн улмаас нээлтийн хуралдаан эхлээгүй байна.
Одоогийн байдлаар АН 68.6, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл 20, ИЗНН 100 хувийн ирцтэй байна. Харин МАН болон бие даагчдаас нэг ч хүн ирээгүй байгаа ба хуралдаан хэзээ эхлэх нь тодорхойгүй. Чуулганы дараа хуралдах нам эвслийн бүлгийн болон байнгын хороодын хуралдаан мөн хойшилсоор байна.
Б.Туул