Дундговь аймгийн Хөхөгчин хонь жилийн тэргүүнүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ“Хүмүн бичиг” сонины зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын 19 дэх уралдааны тэргүүн байрын шагнал хүртсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн сурагч М. Ганбагана аймгийн тэргүүний сурагч боллоо.
Хөхөгчин хонин жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ хошуучлан аймгийн тэргүүнээр шалгарсан алба хаагч, байгууллага хамт олонд шинийн наймны билэгт сайн өдөр аймгийн Засаг дарга шагналыг нь гардуулсан юм.
Дундговь аймгийн тэргүүний ажилтнаар Шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвсүрэн, Сайнцагаан сумын Үйзэн багийн Засаг дарга Т. Батжаргал, МХГ- ын улсын байцаагч Р.Цэрэндорж, Луус сумын ЕБС-ийн бага ангийн багш Ш.Отгонжаргал, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч А. Алтанчимэг, Дэлгэрхангай сумын ЗДТГ- ын мэргэжилтэн Ё.Сайхантуяа, Мандалговь Хүнс ХХК- ийн технологич Д. Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр, тэргүүний сурагчаар М.Ганбагана нар тус тус шалгарсан бол аймгийн Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Дэлгэрхангай сумын хүүхдийн цэцэрлэгийн хамт олон Дундговь аймгийн тэргүүний хамт олны өргөмжлөл хүлээн авав.
Мөн аймгийн Хүндэт иргэн цол тэмдгээр Сайнцагаан сумын ахмад настан Ц.Лхүндэвдорж, Б.Халтар нарыг шагнаж, аймгийн Хүндэт дэвтэрт Сайнцагаан сумн ахмад настан Н.Батсүхийн нэрийг бичиж дурсамж хадгалууллаа.
Т. Отгонтуяа