Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн шатанд олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг баталсанд тооцлоо. Мөн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Б.Туул