Түрэгийн үеийн дурсгалтай газар дээр нь танилцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн музей аймгийн нутаг дэвсгэрт хадгалагдаж буй Түрэгийн үеийн түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах талаар төсөл бичиж Туркийн элчин сайдын яаманд өнгөрөгч 12 дугаар сард хүргүүлсэн. Энэ дагуу тус аймгийн нутаг дэвсгэр дэхь эл дурсгалуудыг газар дээр нь үзэх тухай санал төсөл хүлээн авагч тал ирүүлжээ.
Дундговь аймгийн 7 сумын нутагт Түрэгийн үед хамаарах 40 гаруй дурсгал бий. Ихэвчлэн тахилын онгон, хүн чулуун хөшөө, дөрвөлжин булш, рүн бичгүүд байдаг бөгөөд эдгээрийг хайсаар хүрээлж, гантиг чулуун самбар дээр танилцуулгыг бичиж байршуулахаас гадна дурсгалуудыг эмхэтгэсэн ном гаргах нь дээрхи төслийн зорилго юм байна.
Төсөл хүлээн авагч талын саналын дагуу ирэх дөрөвдүгээр сард Түрэгийн үеийн дурсгал байршиж буй Баянжаргалан, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Адаацаг, Гурвансайхан, Өлзийт, Говь- Угтаал сумын нутгаар түүх дурсгалтай танилцах аялал аймгийн музей зохион байгуулна. Аяллын маршрутыг хүргүүлжээ.
Т. Отгонтуяа